Даваа, 10 сар 6, 2025
HomeУлс төрОгцруулах бичиг баасан гарагт Б.Энхбаярын томилгоотой давхацна

Огцруулах бичиг баасан гарагт Б.Энхбаярын томилгоотой давхацна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн бланкан дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн уг үйл ажиллагаа үргэлжилж, өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан байна. Тэдний 32 нь МАН-ын, үлдсэн нь АН болон ХҮН намын гишүүд юм.

П.Сайнзоригийн мэдээлснээр, гарын үсэг цуглуулалтыг маргааш дуусган өргөн барихаар төлөвлөжээ. УИХ-д санал өргөн барьснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэх хуулийн хугацаатай тул энэ баасан гараг гэхэд Засгийн газрын хувь заяа нэг талдаа болох магадлал өндөр байна.

Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тэрбээр Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарласан. Тодруулбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцох аргачлалыг дур мэдэн өөрчилснөөр улсын төсөвт орох ёстой байсан 200 тэрбум төгрөгийн орлого буурсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, энэ баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарын санал болгосноор Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудал УИХ-д орж ирнэ. Ийнхүү нэг өдөр Засгийн газрын огцрох эсэх, шинэ сайдын томилгоо зэрэгцэн хэлэлцэгдэхээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд