Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй “Огцрох амархан” иргэдийн хөдөлгөөн Сүхбаатарын талбайд 21 дэх өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Зохион байгуулагчдын зүгээс өнөөдрийн жагсаалыг “Огцруулах Даваа гараг” хэмээн нэрийдэж, илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Жагсаалын гол зорилго
Жагсаалд оролцогчид дараах асуудлуудыг онцлон тэмдэглэж байна:
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна
- Хөрөнгө орлогоо ил тод, нотолгоотойгоор олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна
- Ёс зүйгүй, улс төрийн чадамжгүй улстөрчдөд иргэдийн зүгээс хариуцлага тооцох соёлыг төлөвшүүлэх зорилготой
Тэдний хэлж буйгаар энэ бол зөвхөн нэг хүний асуудал биш, харин нийт улс төрийн системийн хариуцлагагүй байдалд чиглэсэн иргэдийн тэмцэл гэж үзэж байгаа аж.
“Огцруулах Даваа гараг” – төвлөрсөн эсэргүүцэл
Иргэд энэ удаад илүү нэгдмэл байдлаар, нэгэн зэрэг Төв талбайд цуглаж, Ерөнхий сайдын огцрохыг тууштай шаардахаар зэхэж байна. Жагсаалын уриа нь өөрөө тэмцлийн дараагийн шат руу шилжиж буйг илтгэж байгаа юм.
Мөн өмнө нь бид өнөөдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцүүлэг эхэлсэн талаар бичсэн билээ.
Хэрэв хүмүүс ил тод, хариуцлагатай байхыг шаардаж байгаа бол төрд итгэх итгэл үнэхээр аюулд орно
Хэн эрх мэдэлтэй байх нь хамаагүй, гол нь тэд шударгаар, ард түмнийхээ төлөө ажилладаг. Би хариуцлагын үзэл санааг дэмжиж байна