Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ оны шинэ уран бүтээлээрээ эртний Грекийн домогт баатар Одиссейн адал явдлыг тайзнаа амилуулж байна. “Одиссей” нэртэй энэхүү хүүхэлдэйн жүжиг нь МЭӨ IX–VIII зууны үед амьдарч байсан Грекийн суут туульч Хомерын “Одиссей” туулиас сэдэвлэсэн бөгөөд 2025 оны аравдугаар сарын 17-нд үзэгчдийн хүртээл болно.
Хүүхэлдэйн урлаг ба сонгодог туульсын нэгдэл
Жүжиг нь пластик хүүхэлдэйн урлагийн хэлбэрээр бүтээгдсэн бөгөөд үггүй дүрслэл, хөдөлгөөн, гэрэл, хөгжим, уран зураг, тайзны шийдлийг хослуулсан уран бүтээл юм. Троя хотын дайнаас эх орондоо буцахын тулд арван жил тэнүүчилсэн Одиссейн мэлхий мангас, бурхан, тэнгэрийн ертөнцтэй тулгарах адал явдлыг дүрслэх уг жүжиг үзэгчдийг домгийн гайхамшигт орон зайд хөтөлнө.
Энэхүү бүтээл нь хүүхэлдэйн театрын урлагт сонгодог уран зохиолыг орчин цагийн хэлбэрээр тайлбарлах шинэ чиг хандлагыг нээж байгаа бөгөөд дүрслэл болон хөдөлгөөнөөр дамжуулан гүн ухааны утга санааг илэрхийлжээ.
Бүтээлч баг ба уран бүтээлчид
- Зохиолч, найруулагч: Б.Анхбаатар /СТА/
- Хөдөлгөөний найруулагч: А.Билгүүн
- Зураачид: Т.Мөнхбат, В.Энх-Амгалан /СТА/
- Гэрлийн зураач: М.Оюунцэцэг /СТА/
- Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/
- Гэрэлтүүлэгчид: Х.Камесхан /СТА/
- Тайзны ажилтнууд: Ц.Мягмарсүрэн /СТА/, Э.Гансүх /СТА/
- Хувцасны эрхлэгч: Г.Туул /СТА/
Гол дүрүүд
- Одиссей: А.Билгүүн, Б.Булган /СТА/, Б.Билгүүн /СТА/, П.Эрдэнэзаяа /СТА/
- Хатан Пенелопа: Э.Буд-Эрдэнэ /СТА/, Ц.Эрдэнэцэцэг /СТА/, Э.Билгүүн /СТА/
- Хүү Телемах: Д.Сугирбаатар
- Калипсо: Э.Билгүүн /СТА/
- Цирцей: Г.Хонгорзул, Э.Минжинсор, Д.Мөнхжин
- Бурхад: Д.Батмөнх /СТА/, Ц.Цэрэндорж /СТА/, Н.Отгонтөгс /СТА/, Э.Ганчимэг /СТА/
Эртний Грекийн домог, орчин үеийн урлагийн хослол бүхий энэ жүжиг нь хүүхэлдэйн театрын тайзнаа шинэ уур амьсгал авчирч, үзэгчдэд уран сэтгэмж, сэтгэл хөдлөлийн гүн мэдрэмж төрүүлэх уран бүтээл болж байна.