Даваа, 7 сар 28, 2025
HomeУлс төрО.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн заалтуудыг нарийвчлан, ялын бодлогыг чангатгасан

О.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн заалтуудыг нарийвчлан, ялын бодлогыг чангатгасан

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийг санаачлан өргөн барих тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болгоод байна. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж, сарын дараа УИХ-д өргөн барих учир Намрын чуулганаар өргөн барина.

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний байдал улам хүндэрч байна. Хар тамхи хэрэглэгчдийн дунд залуучууд голлох байр суурь эзлэх болсон судалгаа байна. 23 жилийн өмнө батлагдсан хуулиар буюу өнөөгийн байдлаар Зөрчлийн хуулиар торгууль ногдуулах эсвэл баривчлах хариуцлага л хүлээлгэж байгаа.

Тодруулбал ял авч байгаа тохиолдолд зөвхөн “хадгалсан” гэдэг зүйл анги бий. Гэтэл угтаа хар тамхийг тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, зохион байгуулсан, өөгшүүлэн дэмжсэн алба хаагчид гэх мэт холбогдоно. Хуулийн төслийн тухайд хар тамхины наймаанд оролцсон хил гаалийн ажилтан, цагдаа гэх мэт төрийн албан хаагчдын ял хоёр дахин өндөр байхаар заасан. Мөн бусад ялыг нэмсэн. Хэрэглэгч нь зөвхөн зөрчлийн хуулиар биш эрүүгийн хуулиар шийтгэгдэж, анх удаа хэрэглэсэн бол 5 жил, давтан бол 8 жилийн ял онооно. Мөн хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. Албадан эмчилгээнд төрийн зардлаар биш ар гэрээс нь, өөрийнх нь зардлаар хамруулдаг байх гэх мэт заалтуудыг нэмсэн” гэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд