Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд цас орж, шуурга дэгдэхийн зэрэгцээ бараг бүх нутгаар огцом хүйтэрнэ гэж үзэж байна. Маргааш, энэ сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн талын аймгуудаар цас орж, цасан шуурга шуурснаар агаарын хэм эрс унах төлөвтэй байна.
Цас, шуурганы тархалт
Ирэх дөрөв хоногт дараах байдлаар хур тунадас, шуурга орох аж.
- 11-р сарын 22-нд
- Баруун аймгуудын нутгийн зарим хэсэг
- Төвийн аймгуудын нутгийн баруун, хойд тал
- 11-р сарын 23-нд
- Төвийн аймгуудын зүүн хэсэг
- Зүүн аймгуудын нутгийн зарим газар
- 11-р сарын 25-нд
- Баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг
- Говийн аймгуудын нутгийн баруун, хойд хэсэг
- 11-р сарын 26-нд
- Төвийн аймгуудын зүүн хэсэг
- Зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Салхи ерөнхийдөө секундэд 5–10 метрийн хурдтай байх ч, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн бүсээр, 26-нд зарим газраар салхины хурд секундэд 16–18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Хүйтний эрч хэрхэн чангарэх вэ?
22-ноос эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашдаа орны ихэнх хэсгээр агаарын температур эрс буурна. Үүнд:
- Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэсийн хөндий
- Шөнөдөө: –32…–37°
- Өдөртөө: –15…–20°
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн хөндий
- Шөнөдөө: –26…–31°
- Өдөртөө: –10…–15°
- Говийн бүс нутгийн өмнөд хэсэг
- Шөнөдөө: –8…–13°
- Өдөртөө: –3…–8°
- Бусад нутгуудаар
- Шөнөдөө: –18…–23°
- Өдөртөө: –8…–13° хүйтэн байна.
Улаанбаатар хотын төлөв
Нийслэл орчимд энэ сарын 23, 25-нд цас орж, цасан шуурга ажиглагдана. Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метрийн хурдтай байх ч, 23, 25-нд баруун өмнөөс чиглэлээ өөрчилж хойш эргэн секундэд 15–17 метр хүртэл ширүүсэж болзошгүй.
- 11-р сарын 23-наас хойш:
- Яармаг–Сонгины орчим: шөнөдөө –24…–29°
- Бусад хэсэг: шөнөдөө –18…–23°
- Өдөртөө нийслэл даяар –10…–15° хүйтэн байна.
Харин өнөөдөр буюу энэ сарын 21, мөн 24-ний өдөр харьцангуй зөөлөн, хүйтний эрч сул байхаар байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иргэд замын хөдөлгөөн, дулаан хувцаслалт, малчид бэлчээрийн бэлтгэлээ сайтар тооцоолохыг анхааруулж байна.
