Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд зарим албан бус хаягуудаас 16-18 насны охин орон сууцны дээврээс унаж, амиа алдсан, улмаас нүүр царай, хурууны хээгээр таних боломжгүй болсон тул хэн болохыг тогтоож чадахгүй байна гэсэн мэдээлэл тархсан байна.
Энэхүү мэдээллийн үнэн зөвийг Цагдаагийн Ерөнхий Газраас (ЦЕГ) тодруулахад уг мэдээлэл худал болохыг мэдэгдлээ. Одоогийн байдлаар ийм төрлийн хэрэг бүртгэгдээгүй бөгөөд мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор шалгалт явуулж байна гэжээ.