Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагын мэдээлснээр нийт 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан байна.
Эдгээрээс 108 хүн, 3 хуулийн этгээдийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс 88 этгээдийг гэм буруутайд тооцон шийтгэжээ.
Шүүхийн шийдвэрийн хүрээнд:
- 5 хүнд 2–5 жил 9 сарын хорих ял
- 80 хүнд 3–38 сая төгрөгийн торгууль
- 63 хүнд 2–7 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах шийтгэл оногдуулсан байна.
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, мөрдөн шалгах явцад 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194,384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Одоогоор 20 хүний хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй, үлдсэн 40 хэрэг мөрдөн шалгагдаж байна.