Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмНҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна

НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна

2002 оны 12-р сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан тогтоолын дагуу Энхийг сахиулагчдын олон улсын өдөр жил бүрийн 5-р сарын 29-нд тэмдэглэгддэг бөгөөд энэ өдрийг дэлхий даяар 2003 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж иржээ.

Монгол Улсын оролцоо

Манай улс 2012 оноос эхлэн Засгийн газрын 140-р тогтоолоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улс анхны хоёр цэргийн ажиглагчаа 2002 онд Ардчилсан Конго Улсад илгээж байсан бөгөөд түүнээс хойш зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид энх тайвны төлөөх олон улсын хүчин чармайлтад тууштай оролцсоор иржээ.

Сүүлийн 23 жилийн хугацаанд нийт 23,000 орчим монгол энхийг сахиулагч дэлхийн 15 гаруй улс оронд үүрэг гүйцэтгэсэн байна.

Монгол — энхийн билэг тэмдэг

Монголын анхны энхийг сахиулагчид олон улсын тавцанд Зэвсэгт хүчний нэр хүндийг өсгөж, үндэсний бахархал, энх тайвны илэрхийлэл болсон билээ. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээдэг дэлхийн 24 тэргүүлэх орны нэг бөгөөд нэг хүнд ногдох энхийг сахиулагчийн тоогоор Ази тивд тэргүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монгол Улсыг “энхийн бэлгэдэл” хэмээн нэрлэж, дэлхий дахинд тогтвортой байдал, энх тайвныг хадгалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Чингис хааны одонт Пан Ги Мун монгол энхийг сахиулагчдын ур чадвар, сахилга батад талархан “Монголын арми бол энхийн цэргүүд юм” гэж онцлон тэмдэглэсэн билээ.

Одоогийн байдлаар

Өнөөдөр 900 орчим монгол алба хаагч НҮБ-ын баталсан 9 ажиллагаанд, 7 өөр улсад амжилттай үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү өдөр тохиож буйтай холбогдуулан дэлхийн бүх энхийг сахиулагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд