Баасан, 6 сар 13, 2025
HomeОлон улсын мэдээНҮБ: Дэлхий дахинд төрөлтийн урьд хожид байгаагүй хямрал нүүрлэжээ

НҮБ: Дэлхий дахинд төрөлтийн урьд хожид байгаагүй хямрал нүүрлэжээ

Дэлхий нийтээрээ төрөлтийн түвшин огцом буурч, сая сая хүн эдийн засаг, нийгмийн бэрхшээлээс болж хүүхэдтэй болж чадахгүйд хүрээд байна гэж НҮБ-ын Хүн амын сан (ЮНФПА) анхаарууллаа.

ЮНФПА-гийн судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг 14 улсад 14,000 иргэнийг хамруулсан бөгөөд АНУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Индонез, Мексик, Герман зэрэг улс багтжээ. Оролцогчид дотор өсвөр үеийнхэн, үржлийн наснаас гарсан хүмүүс, янз бүрийн орлоготой бүлгүүд байв.

Судалгаанд оролцогчдын бараг тавны нэг нь хүссэн тооны хүүхэдтэй болж чадахгүй байна гэж хариулжээ. Үндсэн шалтгаанууд:

  • Санхүүгийн хүндрэл, амьдралын өндөр өртөг
  • Эмэгтэйчүүдийн хувьд ажил, хүүхдийн асаргааг зохицуулах хүндрэл
  • Төрөлтийн бодлогын үр дүнгүй байдал
  • Эрүүл мэндийн асуудал
  • Улс төрийн тогтворгүй байдал

ЮНФПА-гийн гүйцэтгэх захирал Наталия Канем хэлэхдээ: “Дэлхий дахин төрөлтийн огцом бууралттай нүүр тулж байна. Олон хүн хүссэн гэр бүлээ бүтээж чадахгүй байгаа нь жинхэнэ хямрал юм” хэмээн BBC агентлагт ярьжээ.

Төрөлтийн ирээдүйн зураглал

НҮБ-ын хүн амын өсөлтийн талаарх хамгийн сүүлийн тайланд өгүүлснээр, ирэх 90 жилд дэлхийн хүн ам 3.1 тэрбумаар өсөх ч дараа нь бууралт ажиглагдах төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь Африк, Ази, Номхон далайн арлууд болон Латин Америкт төвлөрөх бол, Европ болон Япон зэрэг улсуудад хүн амын бууралт 2050 он гэхэд мэдэгдэхүйц болж эхлэх аж.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд