Бямба, 2 сар 21, 2026
HomeЭрүүл мэндНимбэгнээс 10 дахин их: Витамин С-гээр тэргүүлэгч хүнснүүд

Нимбэгнээс 10 дахин их: Витамин С-гээр тэргүүлэгч хүнснүүд

Хүний биед Витамин С өдөр бүр шаардлагатай байдаг. Бид нимбэгийг энэхүү амин дэмийн гол эх үүсвэр гэж боддог ч зарим хүнс түүнээс хэд дахин их агууламжтай байдаг аж. Нэг ширхэг арилгасан нимбэгэнд ойролцоогоор 31 мг витамин С байдаг нь хоногийн хэрэгцээний 34%-ийг хангадаг байна.

Verywellhealth хэвлэлийн мэдээлснээр Витамин С нь дархлааг дэмжих, арьс эрүүл байлгах, шарх эдгэрэлт болон эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалахад чухал үүрэгтэй. Нимбэгнээс илүү их Витамин С агуулдаг 7 хүнсийг танилцуулж байна.

Витамин С-ийн өндөр агууламжтай 7 хүнс (1 аяга тутамд):

  1. Гуава (376 мг): Энэхүү халуун орны жимс нь хоногийн хэрэгцээг 400 гаруй хувиар хангадаг. Мөн гэдэсний ашигтай бактерийг дэмжиж, цусны даралтыг зохицуулах, үрэвслийг намдаах нөлөөтэй.
  2. Киви (134 мг): Хоногийн хэрэгцээний 150%-ийг хангана. Өдөрт хоёр ширхэг киви идэх нь ядаргааг багасгаж, биеийн байдлыг сайжруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
  3. Жүрж (96 мг): Нэг аяга шинэхэн жүрж нь хоногийн хэрэгцээг 100 гаруй хувь хангахаас гадна биеийг чийгшүүлдэг.
  4. Папайя (88 мг): Хоногийн хэрэгцээний 100%-ийг өгнө. Зүрх судасны систем, цусан дахь саахар болон холестерины түвшинг зохицуулахад тустай Е, В төрлийн витаминуудаар баялаг.
  5. Брокколи (81 мг): Түүхий брокколи нэг аяга нь хоногийн хэрэгцээний 90%-ийг хангана. Зүрхний эрүүл мэндийг дэмжиж, хавдрын эрсдэлийг бууруулах нөлөөтэй нэгдлүүдийг агуулдаг.
  6. Брюссель байцаа (75 мг): Нэг аяга нь хоногийн хэрэгцээний 83%-ийг хангана. Үрэвслийг бууруулах фолат болон антиоксидантаар баялаг.
  7. Манго (60 мг): Хоногийн хэрэгцээг 100 гаруй хувиар хангахаас гадна нүдний эрүүл мэндэд тустай бета-каротин агуулдаг.

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: Витамин С нь халуунд мэдрэмтгий тул хоол хийх явцад болон удаан хадгалахад агууламж нь буурдаг. Тиймээс эдгээр хүнсийг шинээр нь эсвэл маш бага боловсруулж хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Хэрэв нэмэлт бүтээгдэхүүн (vitamin supplement) хэрэглэхээр төлөвлөж байгаа бол зарим эм бэлдмэлтэй харшлах магадлалтай тул заавал эмчээс зөвлөгөө аваарай.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд