Opendata.ubcard.mn цахим хуудсаар нийтийн тээврийн бодит мэдээллийг харахад, өдөр тутам зорчигчдын дийлэнх нь картаа ашиглахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.
Тоон үзүүлэлт юу харуулж байна вэ?
- 2025.09.25-нд нийтийн тээврээр 602,571 хүн зорчсоноос ердөө 89,167 удаа карт уншигдсан.
- 2025.09.24-нд 610,421 зорчигчийн 90,865 нь л картаа даржээ.
Эдгээр тоо нь нийтийн тээврээр зорчигчдын маш бага хувь нь төлбөрөө бүрэн хийж буйг илтгэж байна. Үлдсэн хэсэг нь бэлэн мөнгө ашиглаж эсвэл огт төлбөргүй зорчиж байгаа гэсэн үг.
Үр дагавар ба иргэдийн хандлага
Нийтийн тээврийн салбар өдөр бүр алдагдалтай ажиллаж байгаа нь иргэдийн ийм хандлагатай шууд холбоотой. Үйлчилгээний чанар муу, автобус хуучин, тэвчихийн аргагүй гэж гомдоллодог ч 1,000 төгрөгийн хөлсөө төлөхгүй байгаа нөхцөлд шинэчлэл хийгдэх боломжгүй юм.
Нөгөө талаар, иргэдийн ухамсар, хариуцлага асуудлын нэг хэсэг болж буйг үл тоож болохгүй. Нийтийн тээврийн тогтолцоо зөвхөн төрийн бодлогоос хамаарах бус, зорчигчдын хандлагаас шууд хамаарна.