Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор Улаанбаатар хотын гурван чиглэлд өөрчлөлт оруулж, нэг шинэ чиглэлийг шинээр нээлээ.
Өөрчлөгдсөн чиглэлүүд
- Ч:7 — “Нисэх–МУБИС–Ард кино театр” → “Нисэх–МУБИС–Бөмбөгөр худалдааны төв”
- Ч:9 — “Нисэх–Нарны гүүр–Тэнгис кино театр–Хүнсний 4-р дэлгүүр” → “Нисэх–Нарны гүүр–Тэнгис кино театр–МУБИС”
Богиносгосон ба шинээр нээсэн чиглэл
Ч:22 “Шадивлангийн эцэс–Зуслан–Чингис СООСЭ дээд сургууль” чиглэл нь 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа урт байсан тул маршрутыг богиносгож:
- Ч:22 — “Шадивлангийн эцэс–МҮЭСТО–Тээврийн товчоо” болгож өөрчилсөн
- Ч:82 — “Чингис СООСЭ–10-р хороолол” чиглэлийг шинээр нээв
Эдгээр өөрчлөлт нь 2025 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иргэд шинэчилсэн маршрут, зураглалаар үйлчлүүлэх бөгөөд санал хүсэлтийг 7004-4040 дугаарт 24 цагийн турш хүлээн авна.


