Мягмар, 3 сар 3, 2026
HomeНийгэмНийтийн тээврийн 11 чиглэлийн дугаарлалтад өөрчлөлт орно

Нийтийн тээврийн 11 чиглэлийн дугаарлалтад өөрчлөлт орно

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, стандартыг нэгтгэх зорилгоор зарим чиглэлийн нэршилд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү зохицуулалт нь 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ.

Төлөвлөлтийн явцад хүн амын төвлөрөл, иргэдийн зорчих хөдөлгөөний урсгал болон ачааллыг нарийвчлан судалсан бөгөөд үүнд үндэслэн 11 чиглэлийн дугаарлалтын өмнөх үсгийг солихоор шийдвэрлэжээ. Ингэснээр иргэдэд чиглэлийн мэдээлэл илүү ойлгомжтой болох давуу талтай юм. Дугаарлалт өөрчлөгдөх зарим чиглэлүүдээс дурдвал:

  • Ү:12 чиглэл Ч:12 (Зүүн салааны шинэ эцэс–32-р байр)
  • Ү:18 чиглэл Ч:77 (Ган хийц–ХМК–Цамбагарав)
  • Ү:20 чиглэл Ч:85 (Орбитын шинэ эцэс–5 шар)
  • Ү:23 чиглэл Ч:11 (Хужирбулангийн шинэ эцэс–Офицеруудын ордон)
  • Ү:31 чиглэл Ч:86 (Цамбагарав–ТЭЦ-3–Зайсан)

Дээрх өөрчлөлт нь зөвхөн чиглэлийн дугаарлалтын өмнөх үсэг болон зарим тоонд хамааралтай бөгөөд тухайн автобуснуудын явах маршрут, цагийн хуваарь болон үйлчилгээнд явах тээврийн хэрэгслийн тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй болохыг албаныхан тодотголоо. Иргэд та бүхэн зорчих чиглэлийнхээ шинэчилсэн дугаарлалтыг анхаарна уу.

Автобус
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд