Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд хүсэлтүүдийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна.
Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 95,628 хүүхэд (нийт хамрагдах ёстой хүүхдийн 70.5%) цахимаар бүртгүүлээд байна. Үүний дотор:
- 2 настай – 20,951
- 3 настай – 22,730
- 4 настай – 25,260
- 5 настай – 26,687 хүүхэд бүртгэгджээ.
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах тооцоо гарсан. Үүнээс 135,582 нь нийслэлд хамрагдах бөгөөд насны ангиллаар нь үзвэл:
- 2 настай – 30,304
- 3 настай – 31,843
- 4 настай – 35,698
- 5 настай – 37,837 хүүхэд байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг шалгаж баталгаажуулах
- Хүүхэд өмнөх жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголт хийх
- Шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх