Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортНийслэлийн 3×3 бөхийн барилдаан хойшлогдож, шинэ тов зарлалаа

Нийслэлийн 3×3 бөхийн барилдаан хойшлогдож, шинэ тов зарлалаа

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос санаачлан зохион байгуулах гэж байсан Нийслэлийн аварга шалгаруулах 3×3 багийн халз барилдаан товлосон хугацаанаасаа хойшлогджээ. Анх энэ оны тавдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан уг барилдаан 2025 оны зургадугаар сарын 8, 14-нд Монгол бөхийн өргөөнд болохоор болсон байна.

Шинэ хэлбэрийн энэхүү багийн барилдааны товыг өөрчлөх болсон шалтгааныг МҮБХ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ:

МҮБХ-ноос энэ сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн ‘Нийслэлийн аварга баг шалгаруулах 3vs3 багийн барилдаан’-ыг зарим дэвжээнээс ирүүлсэн хүсэлт болон Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн чансааны оноо олгох дэлхийн цуврал тэмцээнтэй давхцаж буйг харгалзан үзэж, 2025 оны зургадугаар сарын 8, 14-нд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн онцолжээ.

Ийнхүү үндэсний бөхийн шинэчлэлтэй хөтлөлцөн зохиогдож буй 3×3 хэлбэрийн барилдаан сонирхогчдын хүсэн хүлээж буй арга хэмжээний нэг болоод байна.

Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд