Бямба, 10 сар 4, 2025
HomeНийгэмНийслэлд явган хүний замын хүртээмжийг сайжруулах шинэчлэл хийгдэж байна

Нийслэлд явган хүний замын хүртээмжийг сайжруулах шинэчлэл хийгдэж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газраас (НЗХГ) иргэдийн тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний замыг өргөсгөж, асфальт бетоноор хучих ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд явган зорчигчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эцэг эхчүүд болон дугуй, мопедтой иргэдийн хөдөлгөөн илүү хүртээмжтэй болж байгаа юм.

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэхдээ: “Зайсангийн гудамжны авто болон явган хүний замыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран шинэчиллээ. Өмнө нь 1–1.5 метрийн өргөнтэй байсан явган хүний замыг 4–6 метр болгон өргөсгөж, асфальтбетоноор хучсан. Мөн Шадивлан дахь 5.3 км, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хоёр талын 1.6 км, Их Монгол Улсын гудамжны 1.8 км замыг шинэчилсэн. Цаашид Элчингийн гудамж, Токиогийн гудамж, Хатанбаатар Магсаржавын гудамж зэрэг байршилд ажлыг үргэлжлүүлнэ” гэв.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс “Асфальт бетоноор шинэчлэл хийснээр зам нэг түвшинд болж, тэргэнцэртэй иргэдэд илүү тохиромжтой болсон. Авто болон явган замын огтлолцол хэсгийн стандарт, хараагүй иргэдийн хөтөч хавтангийн товрууны шаардлагыг хангах чиглэлд холбоодтой хамтран ажиллаж байна” гэж мэдэгдэв.

Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Брайл хэвлэлийн төвийн ажилтан Ц.Отгонбаатар: “2010 оноос эхлэн явган замын үнэлгээнд оролцож санал хүргүүлснээр чанар жилээс жилд сайжирч байна. Гэвч зам дээр автомашин тавих, скүүтер, мопедыг эмх замбараагүй байрлуулах зэрэг нь хараагүй иргэдийн зорчиход хамгийн том саад болдог. Иймд иргэдийг ухамсартай хандахыг уриалж байна” хэмээлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд