Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагНийслэлд ногооны үнэ өсөж, махны үнэ багахан буурчээ

Нийслэлд ногооны үнэ өсөж, махны үнэ багахан буурчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүрийн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг танилцуулдаг уламжлалын дагуу энэ долоо хоногийн үнийн өөрчлөлт гарлаа. Шинэ мэдээллээр төмснөөс бусад ногооны үнэ өссөн бол махны үнэ бага зэргийн бууралттай байна.

Ногооны үнэ өсөв

Хамгийн их хэрэглэгддэг ногоонуудын үнийг өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулахад дараах байдлаар өссөн байна:

  • Монгол байцай 1.2 хувиар өсч, 1 кг нь 2984 төгрөг болжээ.
  • Хүрэн манжин 1.8 хувиар нэмэгдэж, 1 кг нь 3872 төгрөгт хүрсэн.
  • Монгол лууван 1.5 хувиар өсч, 2653 төгрөг болсон.
  • Монгол сонгино 1.8 хувиар нэмэгдэж, 3679 төгрөг болжээ.

Төмсний үнэ тогтвортой хэвээр байгаа бөгөөд 1 кг нь 1390 төгрөг байна. Байцаа, сонгино, хүрэн манжингийн үнэ хоёрдугаар сараас хойш тогтмол өссөөр байгаа нь анзаарагдаж байна.

Махны үнэ бага зэрэг буурав

Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1-0.3 хувиар буурсан байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах 1 кг нь дунджаар 19,931 төгрөг,
  • Үхрийн цул мах 1 кг нь дунджаар 22,632 төгрөг байгаа аж.

Зарим худалдааны төвүүдэд үхрийн махны үнэ 23,000-24,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Харин хонины махны хувьд:

  • Ястай хонины мах 1 кг нь дунджаар 17,115 төгрөг байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд