Нидерландын Батлан хамгаалах яам болзошгүй “өргөн хүрээний мөргөлдөөн”-д бэлтгэх зорилгоор цэргийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөөний талаар тус улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Гейс Тейнман парламентад илгээсэн албан бичигтээ дурджээ.
Төлөвлөж буй арга хэмжээ болон худалдан авалтууд:
- Тус улс Хойд тэнгисийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор радиолокацын цогцолбор системүүдийг яаралтай худалдан авахаар төлөвлөж байна.
- Байлдааны хуягт техникүүдийг шинээр авахаар төлөвлөгөөнд тусгажээ.
- Шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зориулалттай, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай галт тэрэгнүүдийг бэлтгэхээр болсон байна.
Гейс Тейнман эдгээр арга хэмжээ нь зэвсэгт хүчнийг дэлхийн хэмжээний цэргийн сөргөлдөөнд дасан зохицуулах, мөн стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтцийн объектуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой болохыг онцолжээ.
