Швейцарийн үндэстэн дамнасан Nestle компанийн хувьцааны ханш сүүлийн найман жилийн хамгийн доод түвшинд хүрч уналаа. Энэхүү уналт нь тус компанийн хүүхдийн сүүн тэжээлийн хэд хэдэн багцаас хортой бактери илэрсэнтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа тохиож байна.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Nestle-ийн хувьцааны ханш 2022 оны оргил үетэй харьцуулахад 38%-иар буурсан байна. Энэ нь тэдний гол өрсөлдөгчид болох Danone (32%-ийн өсөлт) болон Unilever (28%-ийн өсөлт) компаниудтай харьцуулахад маш муу үзүүлэлт боллоо.
Хямралын гол шалтгаанууд:
- Бактерийн бохирдол: Хүүхдийн сүүн тэжээлээс хортой бактери болон бөөлжис цутгах, бөөлжүүлэх үйлчилгээтэй хорт бодис илэрсэн байж болзошгүй гэж үзэж байна.
- Эргүүлэн таталт: Тус компани дэлхийн 25 оронд борлуулагдаж байсан SMA, BEBA, NAN зэрэг брэндүүдийн хүүхдийн хоол, тэжээлийг эргүүлэн татаж байгаагаа зарласан.
- Бусад брэндүүдийн уналт: Зөвхөн хүүхдийн тэжээлээс гадна Putina, Nespresso, KitKat зэрэг алдартай брэндүүдийн борлуулалт буурч, үйлдвэрлэлийн зардал өссөн нь хувьцааны үнэд нөлөөлжээ.
Nestle компанийн зүгээс одоогийн байдлаар эдгээр бүтээгдэхүүнээс болж хордсон эсвэл шинж тэмдэг илэрсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгааг мэдэгдсэн байна.
