Ням, 4 сар 20, 2025
HomeСпортМонгол жүдочдын амжилт Тбилисийн Их дуулгад

Монгол жүдочдын амжилт Тбилисийн Их дуулгад

​Гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Гүржийн нийслэл Тбилиси хотноо зохион байгуулагдсан Тбилисийн Их дуулга тэмцээнд 52 орны 385 жүдоч оролцож, Монгол Улсаас 19 тамирчин хүч үзлээ.​

Эрэгтэйчүүдийн ангилал:

  • 60 кг жинд:
    • ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөж, дараа нь Арменийн Андреян Ашик, Кубын Чарон Жонатан нарыг ялснаар “В” хэсгийг тэргүүлсэн. Хагас шигшээд тэрбээр тэмцээний аварга Лука Мхейдзед, хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Жаринг Эмиэлд ялагдан, V байрт шалгарлаа.​
    • К.Ёолк эхний тойрогт Эль Сальвадорын Морено Жайрог ялж, шигшээ 16-д Нидерландын Жаринг Эмиэлд ялагдсан.​
    • Энэ жинд дэлхийн чансааны 4-р байрт эрэмбэтэй, сүүлийн хоёр олимпоос мөнгө, хүрэл медаль хүртсэн Лука Мхейдзе түрүүлж, Их дуулга ангилалд зургаа дахиа финалдаж, дөрөв дэх түрүүгээ авлаа. Бразилийн 20 настай Мишель Аугусто мөнгөн медаль хүртэж, Кубын Чарон Жонатан, Нидерландын Жаринг Эмиэл нар хүрэл медаль хүртэв.​
  • 66 кг жинд:
    • ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү бэртлийн улмаас энэ тэмцээнийг өнжсөн. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальтай Ө.Бямбасүрэн эхний тойрогт Узбекистаны Нутфуллоев Абдурахимд ялагдсан.​
    • Энэ жинд Оросын 22 настай Абрек Нагучев Их дуулга ангилалд анх удаагаа финалдаж, түрүүлсэн. Темур Нозадзе нутгийнхаа дэвжээнд гурав дахиа финалдсан ч энэ удаа мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийг Узбекистаны Азизбек Ортиков, Нутфуллоев Абдурахим нар хүртлээ.​
  • 73 кг жинд:
    • Өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа тэгшитгэх барилдаанд Туркийн Токтай Эждэрт ялагдсан.​
    • Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр эхний тойрогт гоц мөргөж, Киргизийн Бакирдинов Нурмухаммедийг ялсан ч шигшээ наймд Австрийн Гасснер Самуэлд ялагдсан.​
    • Энэ жинд олимпын наадмын иж бүрэн медальтай, дэлхийн аварга Лаша Шавдатуашвили түрүүлж, Тбилисийн Их дуулгаас гурав дахь, Их дуулга ангиллаас зургаа дахь алтан медалиа авлаа. Армен Агаян мөнгөн медаль, Австрийн Гасснер Самуэл болон Италийн Леонардо Валериани нар хүрэл медаль хүртэв.​
  • 81 кг жинд:
    • Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр Грекийн Михайл Цоутласвили, Австрийн Бернд Фашинг, Израилийн Ифтач Бадаш нарыг ялж, шигшээ наймд шалгарсан. “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд нутгийн бөх Иракли Берошвилид, дагах барилдаанд Францын Арнауд Арегба нарт ялагдан, VII байрт эрэмблэгдэв.​
    • Энэ жинд Туркийн бөх, ДАШТ-ий хүрэл медальтай Ведат Албайрак түрүүлж, Их дуулга ангиллаас арав дахь медалиа, дөрөв дэх түрүүгээ авлаа. Молдавын Петру Пеливан мөнгөн медаль, эзэн орны Иракли Берошвили, Заур Двалашвили нар хүрэл медаль хүртэв.​
  • 90 кг жинд:
    • Өнөө жилийн УАШТ-ий энэ жинд түрүүлсэн, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ц.Ган-Эрдэнэ эхний тойрогт Нидерландын Марк Ван Дейкт ялагдсан. Ван Дейк дараагийн тойрогтоо дэлхийн аварга Лука Майсурадзег ялж, шуугиан тарьсан.​
    • Актау хотноо явагдсан Азийн нээлттэй тэмцээний аварга Б.Мөнхбаяр Словакийн Алекс Бартог ялсан ч дараагийн тойрогт Бразилийн Рафаэль Маседод ялагдсан.​
    • Энэ жинд Узбекистаны Умар Бозоров Их дуулга ангиллаас анхны медалиа зүүж, алтан медаль хүртсэн. Францын Алексис Матью мөнгөн медаль, эзэн орны Георгий Жабниашвили болон Бразилийн Рафаэль Маседо нар хүрэл медаль гардсан.​
  • -100 кг жинд:
    • Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун эхний тойрогт гоц мөргөж, дараа нь ДАШТ-ий үзүүр бө
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд