Даваа, 7 сар 28, 2025
HomeНийгэмНарны идэвхшил, соронзон шуургын гурван өдрийн төлөв: 7-р сарын 28–30-ны хооронд юуг...

Нарны идэвхшил, соронзон шуургын гурван өдрийн төлөв: 7-р сарын 28–30-ны хооронд юуг анхаарах вэ

АНУ-ын Үндэсний далай тэнгис, агаар мандлын удирдлагын газрын харьяа Сансрын цаг уурын урьдчилсан мэдээний төвөөс 2025 оны долдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд болох нарны болон соронзон идэвхшлийн төлөвийг танилцууллаа.

Соронзон шуургыг хүчний зэргээр нь К-индексээр хэмждэг бөгөөд энэ үзүүлэлт 2-оос 9 хүртэл хэлбэлздэг. К-индексийн хэмжээ өндөр байх тусам соронзон шуурганы хүч нэмэгдэж, хүн болон техник хэрэгсэлд үзүүлэх нөлөө нь ихэсдэг.

Тухайн өдрүүдийн төлөвийг харвал:

  1. Даваа гараг, 7-р сарын 28 – К-индекс 3 буюу “ногоон” түвшинтэй соронзон идэвхшил ажиглагдах төлөвтэй. Энэ нь бага зэргийн хэлбэлзэлтэй боловч хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц түвшинд хүрэхгүй.
  2. Мягмар гараг, 7-р сарын 29 – Соронзон орчны төлөв байдал хэвийн байх төлөвтэй.
  3. Лхагва гараг, 7-р сарын 30 – Мөн адил ямар нэг соронзон шуурга эсвэл хэлбэлзэл хүлээгдэж буйгүй.

Гэсэн хэдий ч, эрдэмтдийн мэдээлж байгаагаар нарны идэвхшлийн төлөв байдал гурван цаг тутам шинэчлэгддэг тул урьдчилсан таамаг өөрчлөгдөх магадлалтай. Астрофизикчдын үзэж байгаагаар хамгийн найдвартай урьдчилсан мэдээ нь тухайн өдрийнх байдаг бол дараагийн өдрүүдийн таамаг нь ерөнхий чиг хандлагыг л харуулдаг ажээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд