Бямба, 10 сар 4, 2025
HomeНийгэм“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа бямба гарагт нээгдэнэ

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа бямба гарагт нээгдэнэ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээ энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд нээлтээ хийхээр болж байна. Энэхүү нэгдсэн үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь уламжлал болон төлөвшсөн, хүлээлттэй арга хэмжээ гэдгийг илтгэнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран уг арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 22-28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

image 31

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл, баталгаатай шинэ ургацын ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг худалдан авах боломжтой. Мөн ноос, ноолуур болон арьс, ширэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийн гарт хүргэж, үндэсний үйлдвэрлэлийн чанарыг харуулах зорилготой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд