Өнөөдөр буюу 12-р сарын 1-ний өдрийн 15:00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, “Очир дагинас” ХХК-ийн замын эсрэг талд адуу нүхэнд унаж гацсан тухай мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарсан. Тухайн үед тухайн орчимд байсан иргэд өөрсдөө нүхэнд унасан адууг татан гаргахыг оролдсон боловч амжилт олоогүй байна.
Адуу нүхэндээ хоёр цаг гаруй гацсан байсан бөгөөд зөвхөн олсоор татах нь хүндрэлтэй байсан тул аргагүйн эрхэнд техникийн тусламж хэрэг болжээ. Иргэн Д.Ууганбаяр энэхүү аврах ажлыг санаачилж, тухайн орчимд байсан крантай иргэд цугларч, хамтран ажилласан байна. Иргэдийн хүч, техникийн тусламжтайгаар адууг ямар нэгэн гэмтэлгүйгээр амжилттай татан гаргаж, аюулгүй болгожээ.
