2025 оны есдүгээр сарын 17-26-нд БНСУ-ын Пусан хотод 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам (BIFF) болж байна. Тус наадам энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Пак Чан Вүүкийн найруулсан хар инээдмийн триллер киногоор нээлтээ хийжээ.
Монгол найруулагчийн оролцоо
Энэ удаагийн кино наадамд нийт 5000 орчим хүн, түүний дотор Азийн болон дэлхийн нэр хүндтэй жүжигчид, уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Зочдын дунд Чен, Ки Лун Мэй, Хидетоши Нишижима, Такаюки Ямада, Кентаро Сакагучи, Сон Е Жин, Ли Жин Вүк, Blackpink-ийн Лиза зэрэг олон алдартнууд оролцож байна.
Наадмын хоёр дахь шатны арга хэмжээнд гадаадын уран бүтээлчид өөрсдийн шинэ төсөл, зохиолуудаа танилцуулсан бөгөөд Монгол найруулагч Э.Ган-Очир энэ үеэр “Тарвас” хэмээх кино зохиолынхоо танилцуулгыг хийжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа:
“Өнөөдөр Бусаны кино наадмын үеэр Тарвас кино зохиолынхоо танилцуулгыг хийлээ. Хамтарч оролцож байгаа төслүүд маань бүгд л өөр өөрийн онцлогтой, сонирхолтой санагдлаа. Та нар маань бүгдээрээ мундаг байсан шүү. Гол нь олон улсын продюсерүүдийн өмнө төслөө танилцуулах нь ямар том боломж байдгийг өөрийн биеэр үзнэ гэдэг чинь том завшаан байдаг юм байна. Манай төслийн хувьд Франц продюсер продюсероор оролцох сонирхлоо илэрхийлсэн нь гоё мэдээ болсон. Анхны удаа гэхэд том амжилт биз дээ энэ чинь одоо. Баярлалаа BIFF” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Энэ нь Монголын уран бүтээлчид олон улсын тавцанд өөрсдийн бүтээлийг таниулах чухал алхам болсныг салбарынхан онцолж байна.
Монгол найруулагч олон улсын тавцанд гарах нь бахархмаар
Кино наадамд амжилт хүсье