Нийслэлийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд хэрэгжиж буй Найрамдлын чиглэлийн авто замын ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд Орбит–Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх нийт 12 км авто зам болон зуслан доторх замын гэрэлтүүлэг, засварыг шинэчлэхээр төлөвлөгдсөн билээ.
Төлөвлөгөөний дагуу:
- Найрамдал зуслан доторх 4 км авто зам
- Найрамдал зуслангаас МТ колонк хүртэлх 9 км авто зам
эдгээр хэсгүүдийн замын суурийг цементээр бэхжүүлж, асфальтбетон хучилт хийж дуусгажээ.
Үлдээд буй 3 км замын ажил үргэлжилж байгаа бөгөөд улсын баяр наадмаас өмнө бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна.
Тэд дэд бүтцийн чиглэлээр ажиллаж байгаа нь гайхалтай. Аюулгүй зам чухал