Маргааш, буюу наймдугаар сарын 15-ны Баасан гарагт Хан-Уул, Налайх дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Батсүмбэр сумын зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд тасална. Энэ хугацаанд шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхээр “УБЦТС” ХК-аас мэдэгдлээ.
Засварын ажил байршлаас хамааран 09:00–20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хэрэглээгээ зохицуулж, урьдчилан бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
Цахилгаан тасрах бүсүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг “УБЦТС” компанийн албан ёсны цахим хуудсаас болон харьяа хэсгийн мэдээллийн самбараас авах боломжтой.
