Пүрэв, 7 сар 10, 2025
HomeОсол хэрэгНаадмын тасалбар, аяллын хэрэгсэл нэрийдлээр 124 хүн залилуулжээ

Наадмын тасалбар, аяллын хэрэгсэл нэрийдлээр 124 хүн залилуулжээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны зургаадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-ны хооронд залилах төрлийн гэмт хэргийн нийт 213 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний дотроос:

  • “Үндэсний их баяр наадмын тасалбар зарна”,
  • “Аяллын хэрэгсэл зарна” гэх зараар иргэдийг хуурч, мөнгө шилжүүлүүлсэн,
  • Мөн хакердсан хаягнаас “мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсний дагуу итгэж, залилуулсан
    гэсэн 124 дуудлага мэдээлэл бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг дараах байдлаар сэрэмжтэй байхыг анхааруулж байна:

  • Үндэсний их баяр наадмын тасалбар болон бусад бараа, үйлчилгээг зөвхөн албан ёсны цахим хуудсаар дамжуулан худалдан авах;
  • “Танил хүнээс” ирсэн мэт харагдах мөнгө зээлээч гэсэн зурваст итгэхгүй байх, заавал утсаар холбогдож нягтлах;
  • Интернэт орчинд хуурамч хаяг, залилангийн шинжтэй зар түгээх явдал ихэсч байгаа тул болгоомжтой хандах хэрэгтэйг онцолж байна.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд