Даваа, 8 сар 25, 2025
HomeСоёл УрлагНаадмын нээлтийн тоглолтыг 7 сарын 11-ний 21:00 цагт урлагийн шоу хэлбэрээр дахин...

Наадмын нээлтийн тоглолтыг 7 сарын 11-ний 21:00 цагт урлагийн шоу хэлбэрээр дахин үзүүлнэ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд эрчимтэй үргэлжилж байна.

Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд баярын арга хэмжээнүүдийг “Мөнхөд гэрэлтэх Монгол” уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Наадмын нээлтийн тоглолтыг энэ жил хоёр удаа хүргэх бөгөөд оройн тоглолт нь долдугаар сарын 11-ний 21:00 цагт болно. Энэ удаагийн тоглолт нь тайзны уран бүтээл, дэлгэцийн дүрслэл, гэрэлтүүлэг, техник технологийн шийдлүүдийг хослуулсан орчин үеийн урлагийн шоу хэлбэрээр үзэгчдэд хүрэх юм.

Оройн тоглолтод 2500 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд тасалбарын үнэ 80,000 төгрөг. Тасалбаруудыг enaadam.mn болон ticket.mn цахим хуудсаар худалдаалж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд