Баасан, 12 сар 12, 2025
HomeУлс төрН.Учралын мэдэгдэл УИХ-ын хуульд нөлөөлөх үү: Хуулийн төслүүдийг AI-аар шүүнэ

Н.Учралын мэдэгдэл УИХ-ын хуульд нөлөөлөх үү: Хуулийн төслүүдийг AI-аар шүүнэ

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын цахим системд хиймэл оюун ашигласан шинжилгээний шинэ боломж нэвтрүүлэх талаар мэдээлэл өглөө. Түүний хэлснээр УИХ-ын цахим хуудсанд хиймэл оюуны шинжилгээ хийх цэсийг энэ сараас ажиллуулж эхлэх бөгөөд ингэснээр УИХ-ын гишүүд болон Засгийн газраас хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ тухайн баримт бичгийг урьдчилан шалгуулах боломж бүрдэх юм.

Тэрээр “УИХ-ын цахим хуудаст хиймэл оюуны шинжилгээ хийх цэсийн энэ сард ажиллуулж эхэлнэ. УИХ-ын гишүүд, Засгийн газраас хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ тухайн төсөлд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж буй зохицуулалт туссан эсэхийг, Үндсэн хуультай зөрчилдөж буй эсэхийг хиймэл оюунаар шинжлүүлэх боломж бүрдэнэ.” гэж онцолсон байна.

Мөн УИХ цаашдаа Үндсэн хуультай зөрчилдөж болох, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг зөрчсөн аливаа төслийг хүлээн авахгүй байх зарчмыг баримтална гэдгийг Н.Учрал тодотголоо. Иймээс төсөл өргөн мэдүүлэгчид УИХ-ын цахим систем дэх “AI” буюу хиймэл оюуны шинжилгээг тогтмол ашиглаж хэвших хэрэгтэйг тэрээр анхааруулсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд