УИХ-ын чуулганаар Ням-Осорын Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжих санал хураалт ил тод явагдсан байна. Нийт 97 гишүүнээс 80 нь дэмжиж, 17 нь эсэргүүцсэн санал өгчээ. Энэ санал хураалт нээлттэй байсан тул эсэргүүцсэн гишүүдийн нэрс ил болсон бөгөөд намуудын төлөөлөл голлон АН-аас байгаа нь анхаарал татаж байна.
Эсэргүүцсэн 17 гишүүний жагсаалтыг доор танилцуулъя. Тэдний ихэнх нь АН-аас байгаа бол бусад намуудаас ч багтсан байна.
Эсэргүүцсэн гишүүд:
- Н.Алтанхуяг (АН)
- Ж.Баясгалан (АН)
- Ш.Бямбасүрэн (АН)
- С.Ганбаатар (АН)
- Б.Жаргалан (АН)
- Ж.Золжаргал (ХҮН)
- Ч.Лодойсамбуу (АН)
- П.Мөнхтулга (АН)
- Ч.Номин (МАН)
- Э.Одбаяр (МАН)
- Г.Очирбат (АН)
- Б.Пунсалмаа (АН)
- Л.Соронзонболд (МАН)
- Х.Тэмүүжин (АН)
- А.Ундраа (“Үндэсний эвсэл”)
- Д.Цогтбаатар (АН)
- С.Эрдэнэболд (АН)
