Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд хурлаас гарсан шийдвэрүүдийг 13.00 цагаас олон нийтэд танилцуулахаар товлоод байна. Харин хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал төрийн албаны дотоод зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн чиглэлийг шууд мэдэгдлээ.
Тэрбээр төрийн байгууллагын бүх шатанд албан хаагчдаас байнга тайлан шаардаж, нэмэлт ачаалал үүсгэдэг тогтолцоог зогсоож байгааг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдыг “тайлангийн дарамт”-аас чөлөөлөх шийдвэр гаргаснаа илэрхийллээ.
Мөн яам, аймаг, нийслэл, дүүргийн бүх шатны удирдлагад дараах үүргийг өгсөн байна:
- Төрийн албан хаагчдыг ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулах
- Төрийн албан хаагчийг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх
- Төрийн албаны сул 3000 орон тоонд хүн авахгүй байх
Ингэснээр төрийн байгууллагын ажлын ачаалал, бүтэц, хүний нөөцийн зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт оруулахаар болж байна.
