Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-аас ирүүлсэн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргалаа. Ингэснээр Н.Лхагвадорж тус аймгийн Засаг даргын албан тушаалдаа хэвээр үлдэж байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ 2026 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Н.Лхагвадоржийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Тус хуралд нийт 41 төлөөлөгчөөс 40 нь оролцож, санал хураалт явуулахад МАН-ын 5, АН-ын 18, ХҮН намын 1 төлөөлөгч буюу нийт 24 хүн огцруулахыг дэмжсэнээр 73 дугаар тогтоолыг баталж байжээ.
Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ИТХ-ын саналыг дэмжих боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэнээр Засаг даргыг огцруулах шийдвэр хүчингүй болж байна.

Иргэдийн амьдралд бодит өөрчлөлт гарна гэж найдаж байна