Даваа, 6 сар 9, 2025
HomeШоу бизнесН.Энхтөрийн тухай сонирхолтой 10 баримт – “Тэнгисийн эрэг”-ийн нам гүм залуу

Н.Энхтөрийн тухай сонирхолтой 10 баримт – “Тэнгисийн эрэг”-ийн нам гүм залуу

Хайр, болзооны орон зайд өөрийн өнгө төрх, дөлгөөн харц, намбатай ааш зангаараа ялгарч буй “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Н.Энхтөр буюу Enky-г танилцуулж байна. Хэдийгээр шоуны хоёрдугаар улирал төгсөхөд ойртож байгаа ч, түүний оролцоо үзэгчдийн анхаарлыг татсаар байна.

Н.Энхтөрийн тухай сонирхолтой 10 баримт:

  1. Гадаадад ажиллаж, амьдардаг
    Тэрбээр одоогоор Хятад улсын Шанхай хотод амьдарч, ажил эрхэлж байна.
  2. Боловсролын замнал
    ЕБС-ийн боловсролоо нийслэлийн 18-р сургуульд эзэмшсэн бол ШУТИС-ийг инженерийн чиглэлээр дүүргэсэн.
  3. Спортын сонирхол
    Чөлөөт цагаараа бокс тоглох дуртай, спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлдэг.
  4. Уран бүтээлч мэдрэмжтэй
    Заримдаа шүлэг бичих сонирхолтой бөгөөд дотоод ертөнц нь гүн гүнзгий, уян зөөлөн нэгэн гэдгийг илтгэнэ.
  5. Уран илтгэлийн амжилт
    Оюутан байхдаа “Эх орны зүрх” сэдэвт англи хэлний улсын уралдаанд түрүүлж, тухайн үедээ нэгэн сонинд ярилцлага өгч байжээ.
  6. Ганц бие байдлын тухай бодол
    “Эрэгтэй хүн бие, оюун, эдийн засгийн хувьд бэлэн болох хүртэл цаг шаарддаг” хэмээн хэлж, сингл амьдралынхаа утгыг ийн тайлбарласан байдаг.
  7. Кино урлагт хүч үзсэн
    2014 онд “Бөмбөг” кинонд цагдаа залуугийн дүрд тоглож, дэлгэцийн урлагт хөл тавьж байжээ.
  8. Дурлалд ханддаг хандлага
    “Би дурлахаас айдаггүй. Зарим үед логик сэтгэлгээгээ унтраагаад мэдрэмжээрээ хөтлөгдөх нь зүйтэй гэж боддог” хэмээн ярьсан байдаг.
  9. Олон улсын харилцаа
    Шанхайд байх хугацаандаа Англи бүсгүйтэй гурван жил хамт амьдарч байжээ.
  10. Инстаграм дахь орон зай
    @enkytt хаягтай инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлдөг бөгөөд одоогийн байдлаар 10,900 гаруй дагагчтай байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд