Мягмар, 12 сар 9, 2025
HomeСпортMzinho: “The MongolZ” jL болон magixx нарыг багтаа авахыг хичээсэн

Mzinho: “The MongolZ” jL болон magixx нарыг багтаа авахыг хичээсэн

Монголын “The MongolZ” баг Будапештийн Мэйжор тэмцээний плей-оффын шатанд шалгараад байгаа бөгөөд тэдний энэ амжилт ихээхэн анхаарал татаж байна. Гэсэн хэдий ч Мэйжорын өмнөхөн багийн гол тоглогчдын нэг болох “Senzu” хувийн шалтгааны улмаас тоглолтоос түр завсарлах хүсэлт гаргасан юм. Багийн удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн авч, сэлгээний бүрэлдэхүүн рүү шилжүүлсэн билээ. Энэ үйл явдлын дараа түүнийг хэн орлох вэ гэх асуулт хөндөгдөж, олон таамаг гарч байсан. Эцэст нь, туршлагатай тамирчин “controlez”-ийг энэ оныг дуустал түр орлон тоглуулах шийдвэрийг баг гаргасан.

Тэгвэл багийн бүрэлдэхүүнд багтдаг “Mzinho” Мэйжорын үеэр өгсөн нэгэн подкастын ярилцлагадаа сонирхолтой мэдээлэл дэлгэсэн байна. Тэрээр түр орлон тоглогч хайх явцдаа Копанхаген Мэйжорын аварга jL болон Шанхай Мэйжорын аварга magixx нартай холбогдохыг оролдсон тухайгаа дурджээ.

Mzinho: “Бид түр орлон тоглогчоо хайж, jL болон magixx-тай холбогдох гэж үзсэн. Бид jL-тэй холбогдох гэж хичээсэн ч холбогдож чадаагүй. Харин magixx багтайгаа яръя гэсэн. Дараа нь холбогдоод та нартай хамт энэ оныг дуустал тоглоход асуудалгүй гэсэн. Гэвч түүнээс өмнө бид controlez-тэй тохирчихсон байсан юм. 910 ч controlez-тай байсан нь дээр гэсэн.”

Копенгаген Мэйжорын аварга “jL” одоогоор Украины “NaVi” багт харьяалагдаж байгаа боловч үндсэн бүрэлдэхүүнээсээ хасагдаад байна. Харин Оросын “Spirit” багт үнэлэгдэхээ больсон Шанхай Мэйжорын аварга “magixx”-ийн ирээдүй одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм.

Дараагийн Тоглолт:

“The MongolZ” багийн Мэйжор тэмцээний плей-оффын шатны дараагийн тоглолт Францын хүчирхэг “Vitality” багтай 12-р сарын 12-ны шөнийн 03:00 цагаас эхэлнэ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Ирээдүйд дахин ийм боломж гарах байх. Одоо байгаа бүрэлдэхүүн хүчтэй л дээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд