Бямба, 10 сар 4, 2025
HomeСпортМУГТ Б.Сэр-Од 44 насандаа 12 дахь дэлхийн аваргадаа амжилттай уралдлаа

МУГТ Б.Сэр-Од 44 насандаа 12 дахь дэлхийн аваргадаа амжилттай уралдлаа

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-наас 21-ний хооронд үргэлжилж байна. Энэхүү 20 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гавьяат тамирчин Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн 42 км-ийн марафон гүйлтэд уралдаж, 65 дугаар байрт шалгарлаа.

Энэ удаагийн дэлхийн аваргад 198 орны 2202 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголын талаас дөрвөн марафон гүйгч оролцож байна. Тэдгээрээс хамгийн ахмад нь 44 настай Б.Сэр-Од байв.

Б.Сэр-Одын хувьд энэ нь түүний 12 дахь удаагийн дэлхийн аварга бөгөөд хөнгөн атлетикийн дэлхийн аваргын түүхэнд марафоны төрөлд хамгийн олон удаа оролцсон тамирчин гэдгээрээ онцлогтой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд