Иран улсын Шинжээчдийн зөвлөлөөс Можтаба Хаменеиг тус улсын дараагийн Дээд удирдагчаар сонгожээ. Тэрээр саяхан амь үрэгдсэн аятолла Али Хаменеигийн хүү юм.
Mongolnews24.com болон Iran International агентлагуудын мэдээлснээр, энэхүү сонгууль нь Исламын хувьсгалыг хамгаалах корпусын (IRGC) хүчтэй шахалт дор явагдсан байна.
Өмнө нь Fars агентлаг АНУ болон Израилийн агаарын цохилтын үеэр амиа алдсан Али Хаменеигийн халааг авах хүнийг тодруулах сонгууль 3-р сарын 6-ны дараа болно гэж мэдээлж байсан юм.
2-р сарын 28-нд Израилийн батлан хамгаалах хүчин “Арслангийн архиралт” (Roaring Lion), харин АНУ “Туйлын уур хилэн” (Epic Fury) хэмээх хамтарсан цэргийн ажиллагаагаа Иранд эхлүүлсэн билээ. Уг ажиллагааны хүрээнд Тегеран тэдгээрийн томоохон хотууд агаарын дайралтад өртөж, хоёр улс агаарын орон зайгаа хаасан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү байлдааны ажиллагаанд АНУ оролцож байгааг баталсан бөгөөд Иран хариуд нь Израиль болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазууд руу баллистик пуужин, дроноор цохилт өгөөд байна.
Ираны төрийн телевизээр 3-р сарын 1-нд мэдээлснээр, уг халдлагын үеэр Али Хаменеи болон IRGC-ийн командлагч Мохаммад Пакпур, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нарын өндөр албан тушаалтнууд амиа алджээ. Мөргөлдөөн эхэлснээс хойш Иранд 500 гаруй хүн амь үрэгдээд байна.
