Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортMOUZ болон The MongolZ IEM Melbourne 2025 тэмцээний дээд шатанд шалгарлаа

MOUZ болон The MongolZ IEM Melbourne 2025 тэмцээний дээд шатанд шалгарлаа

Австралид зохион байгуулагдаж буй Intel Extreme Masters Melbourne 2025 тэмцээнд MOUZ болон The MongolZ багууд A хэсгийн дээд шатны финалд шалгарлаа. Нийт шагналын сан нь 300,000 ам.доллар бөгөөд тэмцээн Counter-Strike 2 төрлөөр үргэлжилж байна.

B хэсгийн дээд шатанд Team Vitality болон Team Falcons багууд шалгараад байна. Хэсгийн эхний гурван байр эзэлсэн багууд плей-оффт оролцох бөгөөд эхний байр нь шууд хагас шигшээд, хоёр, гуравдугаар байр нь шөвгийн наймд өндөр, бага чансаагаар тус тус оролцоно.

Плей-офф нь баасан гарагт эхлэх ба финал ням гарагт 5 тоглолтын системээр явагдана. Тэмцээний ялагч баг 125,000 ам.долларын шагнал хүртэнэ.

Мягмар гарагт болсон тоглолтуудад:

  • MOUZ баг GamerLegion-ийг 13-6 (Inferno), 16-13 (Nuke) харьцаагаар яллаа.
  • The MongolZ баг FaZe Clan-ийг 13-8 (Dust II), 16-13 (Ancient) харьцаагаар хожсон.
  • Team Vitality баг Team Liquid-ийг 13-5 (Mirage), 13-8 (Nuke) ялж, B хэсгийн финалд шалгарлаа.
  • Team Falcons баг Natus Vincere-ийг 2:1 харьцаагаар буулгаж авсан.

Доод шатны ¼ шигшээд:

  • 3DMAX баг BIG-ийг,
  • Complexity баг paiN Gaming-ийг,
  • FlyQuest баг Virtus.pro-г 2:0 харьцаагаар хожсон.
  • MIBR баг SAW багийг 2:1 харьцаагаар ялсан.

Лхагва гарагийн тоглолтын хуваарь:

  • MOUZ vs The MongolZ (A хэсгийн дээд шат)
  • FaZe Clan vs 3DMAX, GamerLegion vs Complexity (доод шатны хагас шигшээ)
  • Team Vitality vs Team Falcons (B хэсгийн дээд шат)
  • Natus Vincere vs FlyQuest, Team Liquid vs MIBR (доод шатны хагас шигшээ)

Шагналын сан:

  • $125,000 — 1-р байр
  • $50,000 — 2-р байр
  • $25,000 — 3-4-р байр
  • $12,500 — 5-6-р байр
  • $7,000 — 7-8-р байр
  • $5,000 — 9-12-р байр
  • $4,000 — 13-16-р байр (BIG, paiN Gaming, Virtus.pro, SAW)

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд