Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын “Moon Dance” хамтлаг эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн тэмцээнд тус хамтлаг Монгол Улсаа төлөөлөн 11 дэх удаагаа оролцож байна. Тэд Латин формэйшн төрлөөр хүч үзэхийн зэрэгцээ стандарт формэйшн төрлөөр ч мөн ур чадвараа сорихоор болсон байна.
Тус хамтлагийн уран бүтээлчид өмнө нь олон улсын бүжгийн уралдаануудад амжилттай оролцож, Монголын нэрийг дэлхийд таниулж ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд тэд Монголын бүжгийн урлагийн нэр хүндийг дахин өндөрт өргөх зорилготой байгаа аж.
