Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын жүдо бөхийн шигшээ баг Тайландад тэмцээнд оролцоно

Монголын жүдо бөхийн шигшээ баг Тайландад тэмцээнд оролцоно

Насанд хүрэгчдийн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 25-нд Тайландын нийслэл Бангкок хотноо эхэлнэ. Энэ удаагийн дөрвөн өдрийн тэмцээнд Азийн 30 орны 295 жүдоч бүртгүүлээд байна.

Монгол Улсаас нийт 18 жүдоч долоон жингийн ангилалд оролцохоор болжээ. Шигшээ багийг улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар удирдан, түүнтэй хамт П.Нямлхагва, Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нар дасгалжуулагчаар ажиллаж байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг болон 100 кг, эмэгтэйчүүдийн 52 кг болон 70 кг-ийн жинд тус бүр хоёр тамирчин оролцоно. Эхний тамирчид өнөөдөр Бангкок хотыг зорьсон бөгөөд 60, 66, 73, 81 кг-ийн жинд эрэгтэйчүүд, 48, 52, 57, 63, 70 кг-ийн жинд эмэгтэйчүүд эхний өдөр барилдана. Хүнд жингийн 90, 100, +100 кг (эрэгтэй), 78, +78 кг (эмэгтэй) ангиллын барилдаан 4 дүгээр сарын 25-нд эхлэх юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд