Ням, 4 сар 20, 2025
HomeОлон улсын мэдээМонголын төлөөлөгчид Нью-Йорк хотноо өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцлоо

Монголын төлөөлөгчид Нью-Йорк хотноо өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцлоо

Монгол Улсын төлөөлөгчид 2025 оны 3-р сарын 10-21-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байдалтай холбоотой асуудал эрхэлсэн комиссын 69-р чуулганд оролцож байна.

Тус чуулганд Монголын төлөөлөгчдийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахлан оролцож байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид багтаж байна.

Чуулганы үеэр улс орнуудын төлөөлөгчид эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх талаар онцолж, Улс төрийн тунхаглал баталсан. Нийт 12,000 гаруй төлөөлөгчид хуралдаанд оролцож, жендэрийн эрх тэгш байдал нь тогтвортой хөгжлийн зайлшгүй нөхцөл гэдгийг онцоллоо.

Чуулганы хэлэлцсэн гол асуудлууд:

  • Эмэгтэйчүүд, охидын эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах
  • Технологийн хөгжил, цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
  • Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх
  • Эмэгтэйчүүдийн бизнесийн санаачлагыг дэмжих

Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох бүлгээс” зохион байгуулсан өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийллээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд