Монгол Улс дэлхийтэй агаарын тээврээр холбогдох хүрээгээ улам тэлсээр, 2024 онд түүхэндээ анх удаа 800 мянган гадаадын жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж бүртгэгджээ. Энэ нь манай улсын гадаад харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт бодит дэвшил авчирсан үйл явдал болсон юм.
2025 оны байдлаар Монголд нийт 16 гадаадын агаарын тээврийн компани 22 чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь улсын агаарын тээврийн сүлжээг дэлхийд илүү нээлттэй болгож чадсаны нотолгоо боллоо. Сүүлийн жилд олон улсын болон орон нутгийн чиглэлүүдэд шинэ нислэгүүд нэмэгдсэн бөгөөд тэдгээр нь аялал жуулчлал төдийгүй боловсрол, бизнес, соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
2025 онд БНХАУ-ын Хуаншань, Энши, Ордос хотоос Улаанбаатар руу тогтмол нислэгүүд шинээр нээгдсэн. Мөн АНУ-ын United Airlines компани Токио–Улаанбаатар чиглэлд шууд нислэг нээж, АНУ-аас Монгол Улс руу хийсэн анхны шууд агаарын тээвэр болж түүхэнд тэмдэглэгдлээ. Үүнээс гадна Сингапур болон Узбекистаны Ташкент хотын чиглэлд шинэ нислэгүүд эхлэх бэлтгэл хангагдаж байна. Өмнөд Солонгосын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хотын чиглэлд анхны олон улсын нислэг үйлдэж, энэ чиглэл тогтмолжих эсэхийг судалж эхэлжээ.
Нийслэлээс гадна орон нутгийн чиглэлд ч нислэгийн давтамж нэмэгдсэн. Тухайлбал Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс аймгууд руу наймдугаар сарын дунд болон есдүгээр сар дуустал тогтмол нэмэлт нислэгүүд хийхээр зохион байгуулж байна.
Монгол Улс зөвхөн Улаанбаатараас бус, орон нутгийн нисэх буудлаас ч олон улсын чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг өргөжүүлж эхэлсэн нь агаарын тээврийг төвлөрлөөс гаргаж, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа томоохон дэвшил боллоо.
Монгол улс дэлхийд нээлттэй болж байгааг харахад үнэхээр сайхан байна!
Аялал жуулчлал, эдийн засаг зөвхөн ашиг тусаа өгөх болно!