Бямба, 4 сар 19, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиМонголын технологийг Узбекистан руу экспортлох гэрээ байгуулагдлаа

Монголын технологийг Узбекистан руу экспортлох гэрээ байгуулагдлаа

Fibo Cloud компани болон Узбекистаны тэргүүлэх харилцаа холбооны оператор “Узтелеком” 2025 оны 3-р сарын 14-нд үүлэн технологийг Узбекистан улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Монголын дата төвүүдийг Төв Азид экспортлох хоёр дахь төсөл

Энэхүү төсөл нь Монгол Улсаас Төв Азид экспортолж буй хоёр дахь дата төвийн төсөл болж байна. Өмнө нь, Fibo Cloud компани 2023 онд Казахстаны “Транстелеком” компанитай хамтран cloud.ttc.kz төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ.

Узбекистан дахь дата төвийн хөгжил

Одоогийн байдлаар Узбекистан улсад III түвшний хоёр дата төв ажиллаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд энэ тоог таван төв хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Хоёр улсын компаниуд бүс нутгийн дижитал зах зээл бий болгох боломжийн талаар хэлэлцэж, үүний хүрээнд Монголын технологийн компаниуд PaaS (Платформа как услуга) загвараар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэх давуу талтай байгааг онцолжээ.

Хамтын ажиллагааны үр дүн ба зах зээлийн өсөлт

  • Fibo Cloud болон Узтелеком-ийн хамтын ажиллагаа 2023 оны 6-р сард эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн турш өгөгдлийн боловсруулалт, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, локализацын чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
  • cloud.uztelecom.uz домэйнээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд олон төрлийн үйлчилгээ, дотоод хэрэглэгчийн нэвтрэлтийн систем, татварын системтэй холболт зэрэг үйлчилгээг нэвтрүүлжээ.
  • Узбекистаны үүлэн тооцооллын зах зээл 2025 онд 202 сая ам.долларт хүрэх төлөвтэй бөгөөд 2025-2029 оны хооронд жилд дунджаар 28.43 хувиар өсөж, 2029 он гэхэд 550.1 сая ам.долларт хүрэх таамагтай байна.

“Узтелеком”-ийн зах зээл дэх байр суурь

  • 17,000 гаруй ажилтан, 10 сая хэрэглэгчтэй
  • Улсын өндөр хурдны кабель сүлжээний 92 хувийг эзэмшдэг
  • 2024 оны III улиралд 510 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлттэй байна
  • 5G сүлжээ Узбекистаны бүх бүс нутгийн дата төвүүдэд бүрэн нэвтрүүлэгдсэн

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд