Бямба, 10 сар 4, 2025
HomeШоу бизнесМонголын тамирчид "Physical Asia" шоуны шинэ улиралд хүч үзнэ

Монголын тамирчид “Physical Asia” шоуны шинэ улиралд хүч үзнэ

“Netflix”-ийн бүтээсэн алдарт реалити шоу “Physical Asia”-ийн шинэ улирал энэ онд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус шоунд Ази тивийн найман орны баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас хүчирхэг баг бүрдүүлэн оролцож байгаа нь онцлогтой.

Монголын төлөөлөл дараах тамирчдаас бүрджээ:

  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • ОУХМ О.Адьяасүрэн
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • Сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн
  • ОУХМ Г.Хандсүрэн
  • МУГЖ Э.Лхагва-Очир

Шоуны дүрэм, даалгавар нь оролцогчдын хурд, хүч, авхаалж самбааг сориход чиглэдэг. Энэ улиралд өмнөхөөсөө өөр форматтайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд үзэгчдийг илүү их догдлуулна гэж найдаж байна.

Албан ёсны постер нь цацагдаж, Монголын багийн дүр төрх олон нийтэд танил болсон нь спорт сонирхогчид болон үзэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Шоуны нээлт ирэх аравдугаар сард болох юм.

image 32
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд