Мягмар, 10 сар 14, 2025
HomeСпортМонголын таеквондогийн баг ДАШТ-д амжилттай оролцлоо

Монголын таеквондогийн баг ДАШТ-д амжилттай оролцлоо

Италийн Жесоло хотод 2025 оны 10-р сарын 3-12-ны хооронд “ITF” Олон Улсын Таеквондо-гийн Холбооны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж өндөрлөв. Энэхүү 23 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 84 орноос 1186 тамирчин өсвөр, насанд хүрэгчид, мастерын ангилалд өрсөлдсөн юм.

Монгол Улсын баг 83 хүний бүрэлдэхүүнтэй, үүнд 2 шүүгч, 5 дасгалжуулагч, 71 тамирчин багтаж, нийт 6 алт, 10 мөнгө, 20 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр өндөр амжилттайгаар тэмцээнийг дуусгалаа. Тамирчид маань 2025 оны 10-р сарын 16-ны өглөөний 07:20 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирнэ.

Медалийн эзэд:

  • Н.Энхнаран: 62 кг-ын жинд алтан медаль
  • Г.Амаржаргал: +92 кг-ын жинд алтан медаль
  • С.Будхүү: 72 кг-ын жинд алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн багийн тулаан: алтан медаль
  • Насанд хүрэгчдийн багийн “Power Breaking”: алтан медаль
  • Багийн “Power Breaking”: алтан медаль
  • Ц.Дэлгэрцэцэг: 4-р дангийн түльд мөнгөн медаль
  • Б.Оюунжаргал: 3-р дангийн түльд мөнгөн медаль
  • А.Мөнхбаяр: 2-р дангийн түльд мөнгөн медаль
  • М.Мөнхжаргал: 1-р дангийн түльд мөнгөн медаль
  • С.Болортулга: 64 кг-ын тулаанд мөнгөн медаль
  • Т.Болдзориг: 92 кг-ын тулаанд мөнгөн медаль
  • С.Цэвэлмаа: 75 кг-ын тулаанд мөнгөн медаль
  • Б.Мөнх-Оргил: Хүчний сорилтод мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн багийн хүчний сорилт: мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн багийн түль: мөнгөн медаль
  • И.Тамир: Өсвөрийн 2-р дангийн түльд хүрэл медаль
  • Г.Намуунаа: Өсвөрийн 2-р дангийн түльд хүрэл медаль
  • О.Мөнххүслэн: Өсвөрийн 50 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Б.Амаасүрэн: 52 кг-ын тулаанд хүрэл медаль
  • М.Хүслэн: Өсвөрийн 50 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Х.Шинэ-Учрал: Өсвөрийн 50 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Б.Оюунжаргал: 61 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Ц.Дэлгэрцэцэг: 67 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Д.Түвшинбилэг: 18 хүртэлх насны 45 кг-ын тулаанд хүрэл медаль
  • С.Энхбаатар: 64 кг-ын тулаанд хүрэл медаль
  • О.Буянбаатар: 58 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Э.Оюунсүрэн: +77 кг-ын тулаанд хүрэл медаль
  • Ц.Дэлгэрцэцэг: Хүчний сорилтод хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн багийн түль (өсвөр): хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн багийн тулаан (өсвөр): хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн багийн тулаан (насанд хүрэгчид): хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн багийн тулаан: хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн багийн тулаан: хүрэл медаль
  • Багийн онцгой чадвар (өсвөр): хүрэл медаль
  • Багийн хосин сүль (өсвөр): хүрэл медаль

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Мундаг шүү — Монголын тамирчид гадаадад амжилттай оролцох нь бахархалтай

  2. Ийм амжилт болсны дараа илүү олон хүн спортоор хичээгээсэй гэж хүсч байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд