Баасан, 7 сар 4, 2025
HomeБоловсролМонголын сурагчид Олон улсын математикийн олимпиадын бэлтгэлд хамрагдаж байна

Монголын сурагчид Олон улсын математикийн олимпиадын бэлтгэлд хамрагдаж байна

2025 оны 7-р сарын 10–20-ны хооронд Австралийн Саншайн Кост хотод болох Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад оролцох Монголын шигшээ баг бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна.

Манай сурагчид одоогоор Бээжин хот дахь Математикийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн зуны сургалт (IMSC)-д хамрагдаж, дэлхийн шилдэг 30 гаруй улсын багтай хамт гурван долоо хоногийн турш бэлтгэл хийж байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүн:

  • С.Манлай – Сант сургууль
  • Б.Тэнүүнсайхан – Шинэ үе сургууль
  • А.Ивээл – НЕБ-ын 11 дүгээр сургууль
  • Б.Бэлгүтэй – НЕБ-ын 11 дүгээр сургууль
  • Б.Төвшиндалай – НЕБ-ын 11 дүгээр сургууль
  • Д.Хүслэн – Сант сургууль

Багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан нар ажиллаж байна.

Манай багийн багш нар мөн энэ сургалтын хүрээнд бусад улсын сурагчдад хичээл заан, багш нартай туршлага солилцож, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй нь онцлог юм.

IMSC-ийн хүрээнд 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд сургалтын олимпиад зохион байгуулагдах бөгөөд уг тэмцээн нь албан ёсны олимпиадын өмнөх чухал бэлтгэл болдог.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд