Даваа, 10 сар 6, 2025
HomeСпортМонголын каратэчид Лос Анжелесийн олон улсын тэмцээнээс 14 медаль хүртлээ

Монголын каратэчид Лос Анжелесийн олон улсын тэмцээнээс 14 медаль хүртлээ

АНУ-ын Лос Анжелес хотноо аравдугаар сарын 4-нд болсон “Los Angeles Open–2025” олон улсын тэмцээнд Монголын каратэгийн холбоо болон “SKIF-Mongolia” клубийн тамирчид амжилттай оролцлоо. Монголын тамирчид нийт 14 медаль хүртэж, бахдам амжилтаар тэмцээнийг өндөрлүүлэв.

Медаль хүртсэн тамирчид:

  • М.Хулан – хошой алт
  • Ч.Есөн-Эрдэнэ – алт, хүрэл
  • И.Бат-Ананд – алт, хүрэл
  • Э.Төрмандах – алт, мөнгө
  • Г.Санжидмолом – хошой мөнгө
  • С.Мөнхбаатар – хүрэл
  • Т.Тэмүүлэн – хүрэл

Монголын каратэчид ийнхүү олон улсын томоохон тэмцээнээс өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд