БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат, Баяннуур хотуудад есдүгээр сарын 24-28-нд болж буй Олон улсын хүүхдийн спортын XI наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна.
Манай улсаас спортын есөн төрөлд нийт 125 тамирчин, 21 дасгалжуулагчийн хамт хүч үзэж байгаа бөгөөд тэмцээний эхний өдрүүдэд тэд өндөр амжилт гаргаж, эх орондоо баяртай мэдээ дуулгалаа.
Монголын тамирчдын медалийн амжилт
Монголын хүүхдүүд одоогийн байдлаар нийтдээ 21 медаль хүртээд байна. Үүнд:
- Таеквондо – 6 медаль (3 алт, 1 мөнгө, 2 хүрэл)
- Чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилал – 7 медаль (4 алт, 1 мөнгө, 2 хүрэл)
- Жүдо – 6 медаль (5 алт, 1 мөнгө)
- Ширээний теннис – 2 медаль (2 мөнгө)
Ингэснээр Монголын баг тамирчид нийтдээ 12 алт, 5 мөнгө, 4 хүрэл медалийн эзэн болсон байна.