Ням, 6 сар 8, 2025
HomeСпортМонголын хоёр баг CS2-ийн хамгийн том тэмцээн “Остин Мэйжор”-т хүч үзэж байна

Монголын хоёр баг CS2-ийн хамгийн том тэмцээн “Остин Мэйжор”-т хүч үзэж байна

Дэлхийн хамгийн нэр хүндтэй Counter-Strike 2 (CS2) тэмцээнүүдийн нэг болох “Остин Мэйжор 2025” албан ёсоор эхэллээ. АНУ-ын Техас мужийн Остин хотын “Moody Center”-т энэ сарын 2-22-ны хооронд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд манай улсын хоёр баг оролцож байна.

“Остин Мэйжор” тэмцээний бүтэц

Тус мэйжор тэмцээнд нийт 32 баг оролцох бөгөөд тэдгээрийн:

  • 16 нь шууд урилгаар,
  • 16 нь урьдчилсан шатны шалгаруулалтаар оролцож буй.

Тэмцээн нийт дөрвөн үе шаттайгаар явагдаж байна. Эхний гурван шат нь “Swiss” форматаар, буюу багууд 3 хожвол дараагийн шат руу, 3 хожигдвол тэмцээнээс хасагдах хэлбэрээр өрсөлдөнө. Харин шигшээ шат нь шууд хасагдах системээр явагдана.

Монголын хоёр төлөөлөгч баг

Манай улсаас дараах хоёр баг “Остин Мэйжор”-т өрсөлдөж байна:

  • The MongolZ — тэмцээний гуравдугаар шатанд шууд уригдан оролцож байна. Энэхүү тэмцээнд The MongolZ багийг албан ёсоор 1xBet компани төлөөлөн дэмжиж оролцуулж буй нь онцлох үйл явдал болж байна.
  • Chinggis Warriors — тэмцээний нэгдүгээр шатнаас эхэлж, өрсөлдөгчдөө ялсаар ахина.

Монгол CS2-ийн шинэ үе

“The MongolZ” баг олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, дэлхийд танигдсан бол “Chinggis Warriors” баг сүүлийн жилүүдэд шинэ хүчээр гарч ирж буй баг бөгөөд энэ удаагийн мэйжорт тэдний тоглолтыг олон нийт онцгой анхааралтай ажиглаж байна.

“Остин Мэйжор” бол дэлхийн шилдэг багуудыг нэгтгэсэн томоохон платформ бөгөөд манай хоёр багийн амжилт Монголын цахим спортын хөгжилд чухал түлхэц болох нь гарцаагүй.

Холбоотой нийтлэлүүд

3 COMMENTS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд