Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын хоёр баг Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лигт оролцоно

Монголын хоёр баг Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лигт оролцоно

Монголын дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” болон өнгөрсөн оны аварга “Бишрэлт Металл” багууд Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа.

Бишрэлт Металл баг B хэсэгт багтсан бөгөөд тоглолтууд нь 3-р сарын 25-нд Малайзын Куала-Лумпур хотод эхэлнэ. Багийнхан 3-р сарын 22-нд буюу маргааш Малайз руу нисэхээр төлөвлөжээ. Үндэсний дээд лигийн плей-офф ид үргэлжилж байгаа ч Аваргуудын лигт оролцох эрхтэй болсонтой холбогдуулан багийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Монголын баг эхний тоглолтоо 3-р сарын 25-нд Малайзын NS Matrix багийн эсрэг хийнэ. Тус хэсэгт мөн Индонезийн Pelita Jaya, Тайванийн Taiyen Feloce багууд багтжээ. Хэсгийн шатанд нийт зургаан тоглолт явагдах ба дүнгээс шалтгаалан дараагийн шатанд хэн шалгарах нь тодорхой болно.

“Бишрэлт Металл” баг Аваргуудын лигт хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн улиралд нэг хожил, хоёр хожигдолтой үлдсэн. Энэ удаад тэдний бүрэлдэхүүнд Г.Дулгуун багтан тоглох ба тэрбээр Малайзын багтай хийх тоглолтод оролцох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд