Монголын хөрөнгийн бирж өнөөдрөөс “Шунхлай” бондыг худалдаанд оруулж эхэллээ. Энэ компани газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг юм. Тус компани нь өмнө нь бонд гаргасан туршлагатай бөгөөд хөрөнгө оруулагчдадаа хүлээсэн үүргээ чанартай биелүүлсэнээр сайн нэр хүлээжээ.
“Монголын иргэн бүрт шууд хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна” хэмээн албаныхан онцоллоо. “Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ” (МИРА) байгууллагаас “А” буюу хамгийн өндөр зэрэглэлийг тогтоосон бонд юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад найдвартай сонголт болохыг баталж байна.
Бондын гол нөхцөл
- Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
- Хүү: Жилийн 17.0%
- Хугацаа: 12 сар
- Хүү төлөлт: Хагас жил тутам
- Татвар: 5%
Захиалгын хугацаа
Бондын захиалга авах үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш үргэлжилнэ.
Хамтран оролцогч талууд
- Үндсэн андеррайтер: “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК
- Туслах андеррайтер: “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК
- Аудит: “Ниямазон аудит” ХХК
- Хуулийн зөвлөх: “Өмгөөллийн Легал Полиси” ХХК
- Зээлжих зэрэглэл тогтоогч: “Монголын хөрөнгө оруулалтын зэрглэлийн Эжинси” ХХК
Албаныхны тайлбар
- Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн:
- “Шунхлай” ХХК 400 мянган ширхэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэшийн үнэтэй бонд гаргалаа. Зах зээлд 40 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилготой анхдагч зах зээлийг нээж хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй, идэвхтэй оролцохыг урьж байна.
- Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дөлгөөн:
- “ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс ‘Шунхай’ ХХК өнөөдөр хоёр дахь удаагаа нээлттэй зах зээл дээр бонд гаргаж байна. Бусад ТОП аж ахуйн нэгжүүд ч мөн хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох үйл ажиллагаа үргэлжилнэ. Ялангуяа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд тодорхой хэмжээний давуу талыг авчирч байгаа. ‘Шунхлай’ бонд олон төрлийн онцлогтой, томоохон бонд. Зээлжих зэрэглэлээ тогтоолгосон цөөн хэдэн компанийн нэгд ‘Шунхлай’ ХХК орж байна.
- TDB секюрити үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг:
- Эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 аж ахуй нэгжийн нэг “Шунхлай” компани. Монголын хөрөнгийн бирж дээр бондоо гаргаж анхдагч зах зээлийн харилцааг эхлүүлж байна. ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс хөрөнгийн зах зээл дээр хамгийн ойр ажилладаг аж ахуйн нэгж бол “Шунхлай” компани. Өмнө нь биржийн бус биржийн зах зээл дээр 100 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаж байсан туршлагатай компани.
- “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:
- Манай компани газрын тосны салбарт 30 гаруй жил, хөрөнгийн зах зээл дээр 20 орчим жил ажиллаж байна. Өнөөдөр компанийн нээлттэй бондын цан цохих үйл ажиллагаа эхэлж байна. 2022 оноос хөрөнгийн зах зээл дээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд 170 тэрбум төгрөгийн бондыг идэвхитэй арилжлаа гэв.